Бидний тухай
ОД МЕДИАТОР ХХК
SMEC БРЭНДИЙН МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ДИСТРИБЬЮТЕР
ОД МЕДИАТОР ХХК нь 2025 онд байгуулагдсан бөгөөд Японы Мицубишигийн хамтарсан хөрөнгө оруулалттай Шанхай Мицубиши цахилгаан шатны компанийн (SMEC) цахилгаан шат, урсдаг шатыг Монгол Улсад албан ёсоор импортлох, суурилуулах болон засвар үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Манай компани нь олон улсын стандарт болон инженерийн өндөр шаардлагад нийцсэн, аюулгүй ажиллагаа, найдвартай байдал, урт хугацааны ашиглалт, эрчим хүчний үр ашиг бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэхийг зорин ажилладаг.
SMEC БРЭНДИЙН ТҮҮХ
Шанхай Мицубиши цахилгаан шатны брэнд нь 1987 онд Япон болон Хятадын хамтарсан инженерийн төслийн хүрээнд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа эхлэн тус компани нь олон улсын дэвшилтэт технологийг нэвтрүүлэх болон бие даасан судалгаа, хөгжүүлэлтийг зэрэг хөгжүүлэх бодлогыг баримталж ирсэн.
1990-ээд оноос эхлэн үйлдвэрлэл, суурилуулалтын цар хүрээг тогтвортой тэлж, орон сууц, оффис, худалдаа үйлчилгээ, олон нийтийн барилга байгууламжид зориулсан шийдлүүдийг зах зээлд нийлүүлж эхэлсэн. Үүний үр дүнд Хятадын машин үйлдвэрлэлийн салбарын шилдэг 500 аж ахуйн нэгж, мөн салбарын өрсөлдөх чадвараараа тэргүүлэх 10 компанийн нэг болсон.
Сүүлийн жилүүдэд тус компани эрчим хүч хэмнэх, байгаль орчинд ээлтэй машин тасалгаагүй болон жижиг машин тасалгаатай цахилгаан шат, мөн секундэд 10 метрийн хурдтай өндөр хурдны цахилгаан шатны технологийг амжилттай хөгжүүлж байна.
Өнөөдөр тус брэнд нь:
1 саяаас дээш нэгж бүтээгдэхүүн нийлүүлсэн
12,000 гаруй ажилтантай
Борлуулалт, суурилуулалт, ашиглалт, засвар үйлчилгээ, сэлбэгийг хамарсан бүрэн мөчлөгийн шийдэл санал болгодог
Shenzhen KingKey 100
Beijing CCTV
Shanghai Shanghai Tower
Wuhan Wuhan Center
Xi’an Silk Center Tower
Бидний давуу тал
Танд үзүүлэх үйлчилгээ
Угсралт
Төслийн шаардлагад нийцсэн шинэ лифт сонголт, нийлүүлэлт, суурилуулалт, тохируулга, ашиглалтанд хүлээлгэн өгөх үйлчилгээг нэг цэгээс.
Урсгал засвар
Сарын шалгалт: Үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийн үзлэг, тохируулга
Хагас жилийн шалгалт: Дэлгэрэнгүй шалгалт, хэмжилт
Жилийн шалгалт: Бүрэн шалгалт, дахин тохируулга
Засвар & үйлчилгээ
Лифтний эвдрэл, доголдлыг хурдан оношилж, механик болон цахилгааны засварыг стандартын дагуу гүйцэтгэн аюулгүй, хэвийн ажиллагааг сэргээнэ.
are you ready for elevator revolution?
Та өөрт хэрэгтэй мэдээллээ доорх холбоосоор дамжуулан татаж авна уу
Гүйцэтгэсэн ажил
Зургийн цомог














Түгээмэл асуулт & хариулт
Ямар төрлийн лифт оруулж ирдэг вэ?
Зорчигч, ачааны болон барилгын зориулалтын лифтийг захиалгаар нийлүүлнэ.
Үнийн санал яаж авах вэ?
Барилгын зориулалт, давхарын тоо, хүчин чадлын мэдээлэл өгвөл үнэгүй тооцоолно.
Захиалгын хугацаа хэр вэ?
Үйлдвэрлэл, тээврээс хамаарч дунджаар хэдэн долоо хоногоос хэдэн сар үргэлжилнэ.
Суурилуулалт хийдэг үү?
Тийм. Суурилуулалт, тохируулга, ашиглалтад оруулах үйлчилгээг үзүүлнэ.
Баталгаа бий юу?
Тийм. Тоног төхөөрөмж болон суурилуулалтын баталгаа олгоно.
Засвар, үйлчилгээ үзүүлэх үү?
Тийм. Сэлбэг нийлүүлэлт, төлөвлөгөөт болон яаралтай засвар үйлчилгээтэй.
Машин өрөөгүй лифт боломжтой юу?
Боломжтой. Барилгын нөхцөлд тохирсон шийдэл санал болгоно.
Лифтний дизайн сонгож болох уу?
Тийм. Кабины өнгө, материал, гэрэлтүүлгийг сонгох боломжтой.
Орон нутагт үйлчилгээ үзүүлэх үү?
Төслийн нөхцлөөс хамаарч орон нутагт үйлчилгээ үзүүлнэ.
Хэрхэн холбогдох вэ?
Вебсайт дахь маягт, утас, и-мэйлээр холбогдоорой.
